Блогийн тухай
Өлзийбуян бичсэн
Залуу менежер блогийн зорилго:
Оюутнаас оюутан гэсэн харилцаагаар “Залуу менежер клуб” -ын гишүүдийг шинжлэх ухаанч оюутан болоход нь дэмжих, туслах, идэвхжүүлэх зорилготой.
Залуу менежер блогийн үндсэн үйл ажиллагаа
1. Залуу менежер блогийн нэрэмжит эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах
2. Судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр дадлагын ажилд “Залуу менежер” клубын гишүүдийг зуучлах
3. “Залуу менежер клуб” ын гишүүдийн санал хүсэлтийг Менежментийн тэхим болоод МУИС – ЭЗС –ийн захиргаанд уламжлан хүргэн, шинэ санаа санаачлагыг дэмжих
4. “Залуу менежер клуб”- ын гишүүдийн дунд “Шинжлэх ухаанч” уулзалтыг зохион байгуулах. Жишээ нь: хамгийн шилдэг Дипломын ажил, эрдэм шинжилгээний ажлыг “Залуу менежер” клубын гишүүдэд хүргэн, толилуулах
Залуу менежер блогт тавигдах үндсэн нийтлэл, мэдээллүүд
1. Менежментийн ухааны чиглэлээр зохион байгуулагдах төрөл бүрийн эрдэм шинжилгээний хурал, олимпиад уралдаан тэмцээний талаарх мэдээллүүд, зөвөлгөө, туршлагыг агуулсан нийтлэлүүд
2. Менежментийн ухааны чиглэлийн ном, судалгаа шинжилгээний материалууд
3. “Залуу менежер” клубын үйл ажиллагааны талаарх мэдээллүүд
4. Менежментийн мэнхмийн үйл ажиллагааны талаарх мэдээллүүд
5. Менежментийн ангиудын танилцуулга
6. Хүндэт самбар: Шинжлэх ухаанч оюутнуудын талаар
7. Ирээдүйн менежерт хэрэгтэй практик зөвөлгөөнүүд
8. Төрөл бүрийн хэрэгтэй зөвөлгөөнүүд
Залуу менежер блогоор зочлогчид
Залуу менежер блог нь “Залуу менежер клуб”- ын нэрийн доор клубын нэгэн үйл ажиллагаа болон байгуулагдаж байгаа бөгөөд “Залуу менежер блог”- т тавигдах мэдээллүүд зөвхөн Залуу менежер клубын гишүүд болон менежментийн ангийн оюутанууд, менежментийн тэнхмийн багш нарт зориулагдах болно.
Залуу менежер блогийн зохион байгуулалт
Залуу менежер блогийн зөвлөл: Залуу менежер блогийн зөвлөл нь менежментийн ангийн 4 курс тус бүрээс 4 хүн сонгогдон, 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдах бөгөөд эдгээр зөвлөлийн 16 гишүүн нь дараах үйл ажиллагааг явуулна.
· Блогт тогтмол нийтлэл, мэдээллэл оруулах
· Блогийн үндсэн үйл ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлнэ. Блогийн зөвлөлийн хурлаар үндсэн үйл ажиллагааг авч хэлэлцнэ.
· Блогоос шаардлагагүй мэдээлэл, зохисгүй мэдээлэл, санал хүсэлт шүүмжийг устгах
· Блогийн өөрчлөлт, хөгжүүлэлтийг блогийн зөвлөлийн хурал хийн авч хэлэлцэнэ.
Блогийн зөвлөл
“Давуу эрхтэй нийтлэгч нь блогийн үндсэн удирдлагыг эзэмших бөгөөд блогийг зохион байгуулах, шинэчлэх, өөрчлөх, мэдээлэл устгах эрхийг эзэмшинэ”
Шинжлэх ухаанч оюутан гэж хэн бэ?
Шинжлэх ухаанч оюутан нь өөрийн мэргэжлийг ухамсартайгаар сонгосон байдаг ба мэргэжлийн чиглэлийн судалгаа шинжилгээнд өндөр идэвх чармайлтаар ханддаг оюутан юм. Бүх хичээлийг чанартай сайн үзэхийн зэрэгцээ тодорхой нэг чиглэлийг төвлөрөн судлах, мэргэшихийг илүүд үздэг бөгөөд тэрхүү чиглэлээр төрөл бүрийн эрдэм шинжилгээний уралдаан тэмцээнд идэвхтэй оролцдог байна.
Яагаад заавал шинжлэх ухаанч оюутан болох хэрэгтэй вэ?
Учир нь бусад оюутантай харьцуулахад дараах ур чадварыг эзэмшиж чаддаг байна.
· Хамгийн сайн ажилтан болон бэлтгэгддэг: Өөрийн төвлөрөн судалсан судалгааны чиглэлд хэнээс ч илүү байдаг бөгөөд тэр чиглэлээр ажлын байр дээр гараад амжилт гаргах магадлал өндөр байдаг байна.
· Бие даан суралцах чадвар: Өөрийн сонирхлоор тодорхой нэг чиглэлийг барьж судлан ажилладаг тул ажлын байр дээр гараад ч цаашид бие даан суралцах чадвартай ажилтан болдог байна.
· Бүтээлч байдал: Тодорхой судалгаа шинжилгээний ажлуудыг бие даан гүйцэтгэдэг тул маш бүтээлч хүн болж төлөвшдөг байна.
· Шинийг санаачлагч: Өөрийн судалгааны чиглэлийн дагуу бусдаас илүү чармайн шинийг байнга эрэлхийлдэг тул шинийг санаачлагч болон төлөвшдөг.