Нийтлэлийн төрөл: 1 Менежментийн олимпиад
Менежментийн олимпиадын тухай
4/19/2010
1:24 AM цагт
Өлзийбуян бичсэн
Манай тэнхимийн оюутнуудын хувьд хамгийн чухал уралдаан тэмцээний нэг бол менежментийн улсын олимпиад байдаг.Энэ олимпиадад оюутнууд бид идэвхи зүтгэл гарган санаачлагатай оролцож шударга өрсөлдөөнийг бий болгосноор бидний мэргэжлийн чиглэлийн онолын мэдлэгийг гүнзгийрүүлээд зогсохгүй цаашид хөгжин дэвших үндэс болно гэж би боддог.За ингээд менежментийн олимпиадад оролцохын тулд ямар шаардлагыг хангаж, ямар чиглэлээр бэлдвэл зүгээр болох талаар зөвлөгөө болгох зорилгоор дараах мэдээллийг оруулж өглөө.
Менежментийн олимпиад нь 2 үе шаттай явагдах бөгөөд эхний шалгаруулалт дараах зүйлсийг хамардаг байна.
Олимпиадын материал, түүнд тавигдах шаардлагууд
1. ЭССЭ - хугацаа 30 минут - 25 оноо
а. Үгийн тоо-150хүртэл-5 оноо
b. Чиглэл - Менежментийн шинжпэх ухааны хүрээнд, агуулга нь
сэдэвтэйгээ уялдсан байх - 5 оноо
с. Шинэлэг санаа оруулсан байх, сэтгэлгээний түвшин - 5 оноо
d. Практик ач холбогдол - 5 оноо
Үгийн сонголт, найруулга, зөв бичгийн дүрэм - 5 оноо
2. КЕЙС-ЗОминут - 10 оноо
а. Асуудал нь тодорхой байх
Ь. Тооцоо үндэслэж шийдвэр гаргадаг байх
с. Хийгдэх тооцоолол нь дундаж түвшинд байх
3. 1-р ШАТНЫ БОДЛОГО - 40 минут - 15 оноо
а. Жижиг хэмжээний 3 бодлого өгөх
b. Бодлого нэг л хариулттай байх ёстой
с. Дундаж түвшинд байх
d. Чиглэл нь: Төслийн менежмент, Санхүүгийн менежмент, Үйлдвэрлэлийн
менежмент, Хүний нөөцийн менежмент
е. Хариулт нь эргэлзээгүй, тодорхой байх
4. ТЕСТ - 20 минут - 20 оноо - 20 тест - 10 оноо
а. Хариулт нь 4 сонголттой байна
b. Нэг л зөв хариулттай байна.
с. Чиглэл нь: Төслийн менежмент, Санхүүгийн менежмент, Үйлдвэрлэлийн
менежмент, Хүний нөөцийн менежмент, Менежментийн үндэс,
d.Тооцоолол хийхээр тест оруулахгүй байх.
Эхний шалгаруулалтаас хамгийн өндөр оноо авсан10 оюутныг шалгаруулах бөгөөд 2-р шатанд оюутнууд өөрийн олимпиадад бэлтгэж байсан илтгэлээр / илтгэлийн ерөнхий сэдвийг удирдамжид зааж өгсөн байдаг бөгөөд олимпиадад бүртгүүлэх үед илтгэлийг файлаар болон цаасаар хураалгадаг./ презентаци тавьдаг.Мөн 2-р шатанд компьютерийн болоод хэлний мэдлэг шалгах тест авагддаг.Ингээд энэ 10 оюутнаас 1 ба 2-р шатны онооны нийлбэрийн дүнгээр байр эзлүүлдэг.Энд мөн багийн гишүүдийн нийт 1 ба 2 шатанд авсан онооны нийлбэрээр байр эзлүүлдэг.